БИДНИЙ ТУХАЙ
Манай компани нь анх 1996 онд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар байгуулагдсан.
Байгуулагдсан цагаасаа эхлэн ОХУ-д үйлдвэрлэсэн сантехникийн материал, холбох хэрэгсэл болон туулах чадвар өндөртөй автобуснуудыг дотоодын зах зээлд нийлүүлж Монгол улсынхаа барилга, эрчим хүчний салбарт тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
БИЗНЕСИЙН САЛБАРУУД
1997 оноос эхлэн ЧТПЗ группын Первоуральск, Челябинскийн ган хоолойн үйлдвэр, ТМК группын Северский, Синар, Тагмет, Волжскийн үйлдвэр зэрэг ган хоолойн бүтээгдэхүүний зах зээлд нэр хүндтэй компаниудын чанартай бүтээгдэхүүнүүдийг монголынхоо зах зээлд тасралтгүй нийлүүлж байна.
2007 оноос эхлэн автобус үйлдвэрлэлээр ОХУ-д тэргүүлэгч “Русские автобусы-Группа ГАЗ”–ын Монгол дахь албан ёсны дилер компани болж Монголын нөхцөлд тохирсон туулах чадвар сайтай автобусуудыг импортлон дотоодын зах зээлд төлбөрийн уян хатан нөхцөлтөйгөөр нийлүүлж байна.
ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Бид ОХУ-ын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсэн нэр хүндтэй үйлдвэрлэгч групп компаниудаас бараа татаж харилцагч байгууллагууддаа нийлүүлдэг.


ОХУ улсын ТМК групп нь 2001 онд байгуулагдсан бөгөөд БҮС нутгийнхаа хамгийн том сантехникийн хэрэгсэл үйлдвэрлэгч юм. Дэлхий даяар 160 гаруй албан ёсны диллер компанитай. Агь Трейд ХХК нь 1997 оноос хойш тус группын Монгол дахь албан ёсны диллер компаниар ажиллаж байна.


ОХУ-ын ЧТПЗ групп нь 2002 онд байгуулагдсан бөгөөд БҮС нутгийнхаа хамгийн том ган бүтээгдэхүүн үйлдвэрлэгч юм. Дэлхий даяар 1600 гаруй албан ёсны диллер компанитай. Агь Трейд ХХК нь 1997 оноос хойш тус группын Монгол дахь албан ёсны диллер компаниар ажиллаж байна.