Компанийн танилцуулга


Манай компани нь анх 1996 онд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар байгуулагдсан.

Бид 1997 оноос эхлэн ЧТПЗ группын Первоуральск, Челябинскийн ган хоолойн үйлдвэр ЧТПЗ- КТС /Комплексные трубные системы / компаниуд, ТМК / Трубная Металлургическая компания / группын Северский, Синар, Тагмет, Волжскийн зэрэг ган хоолойн бүтээгдэхүүний зах зээлд нэр хүндтэй компаниудын чанартай бүтээгдэхүүнүүдийг монголынхоо хэрэглэгчдэд тасралтгүй нийлүүлэн монголын эрчим хүч болон барилгын салбарт тодорхой хувь нэмэрээ оруулж байна.

2007 оноос эхлэн Монголын нөхцөлд тохирсон туулах чадвар сайтай автобусуудыг импортлон зорчигч тээврийн, жуулчны, уул уурхай, төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагуудад лизингээр болон гэрээний дагуу, нийлүүлэн 2007 онд “Русские автобусы-Группа ГАЗ”–ын Монгол дахь албан ёсны дилер компани болсон. Борлуулсан автобусаныхаа сэлбэгээр хангаж баталгаат хугацаа олгон засвар үйлчилгээг хийдэг.

Үйлчилгээний салбарт үеийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлдэг үсчин, гоо сайхны салон ажиллуулдаг. Цаашид үйл ажиллагааг нь улам өргөжүүлэхээр ажиллаж байна.

Туршлага


Барилга болон сантехник угсралтын “Жигүүр гранд” ХХК, “Орчлон констракшн” ХХК, “Макс групп”, “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр”, “М-Си-Эс интернэйшнл” ХХК, “Өндөр буянт холдинг” ХХК, “Номин констракшн” ХХК, “УБТЗ-ын хангамжийн алба” “Сөүл вин” ХХК, “Мантууш” ХХК, “Цаст констракшн” ХХК, “Газар” ХХК, “Мишээл групп”, “Бласт” ХХК, “Мегаватт” ХХК, “Тепло монтаж” ХХК, “Дорнын илч” ХХК, “Еврозиги инженеринг” ХХК зэрэг жараад байгууллагуудтай хамтран ажиллаж төрөл бүрийн ган хоолой нийлүүлж байна.

Хот хоорондын зорчигч тээврийн “Хараацайн жигүүр” ХХК, “Газар Од” ХХК, “Аж мянган” ХХК, “Минтранс” ХХК, бусад зориулалтаар “Таван толгой транс” ХХК, “Дулааны Цахилгаан Станц-4” ТӨХК, “Алтайн Хүдэр” ХХК, “Хангад эксплорэйшн”ХХК , “Монголросцветмет” ХХК, “Монгол газар” ХХК, “Номадик Жонис” ХХК, “Энержи ресурс” ХХК, НҮБ цагаачлалын асуудлыг хариуцсан Монгол дахь төлөөлөгчийн газарт захиалгаар ПАЗ-32053, ПАЗ-32054, ПАЗ-4234 маркийн автобусуудыг нийлүүлсэн болно.

Бидний ханган нийлүүлэлтийн туршлага

Захирлын мэндчилгээ


Манай цахим хуудсын зочин танд энэ өдрийн мэнд дэвшүүлж, бидний үйл ажиллагаатай танилцаж байгаад талархалаа илэрхийлье. Манай компаний үйл ажиллагааны талаар таныг эндээс өөртэй хэрэгтэй товчхон мэдээ, мэдээлэл авч чадна гэж найдаж байна.

Үйл ажиллагаагааны хүрээгээ өргөтгөх, нэр төрлийг нэмэгдүүлэх , үйлчилгээний чанарыг сайжруулах, өөрийн байр суурийг улам бататган хэрэглэгчдийн хүсэмжит хэмжээнд нь хүргэн үйл ажиллагааны чиглэлүүдээр улам мэргэших нь манай хамт олны эн тэргүүний зорилго билээ. Өндөр хөгжилтэй, хүчтэй Монгол улсын шинэ нүүр царайны нэг жижиг хэсэг болоход нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарласан эрч хүчтэй хамт олон танд үйлчлэх болно.

Хүндэтгэсэн,
Агь Трейд ХХК-ний захирал
Д.Саранцэцэг

ХОЛБОО БАРИХ

Оффис

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян гүний гудамж-12, Гранд оффис центр 74 тоот
  • Утас: +976 11 318839, 325524, 310552
  • Факс: +976 11 320239

Агуулах

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар-13260, Баянзүрх дүүрэг 10-р хороо, Амгалан-1 ХД-43 тоот
  • Утас: +976 9969-8251
  • Имэйл: info@agitrade.mn