Төмрийн хүдэр, зэсийн үнэ өсөлттэй байна

Гуравдугаар сарын 7-ны өдрийн байдлаар аж үйлдвэрийн голлох метал болох зэсийн шууд худалдааны үнэ тонн тутамд 300 ам.доллараар өсч 5000 ам.доллар хүрсэн юм. Гэхдээ үнэ өчигдөр бага зэрэг буурч 4980 ам.доллар болжээ. Үнэ ялимгүй буурсан нь долларын ханшийн өсөлт болон Хятад улсаас гарах шийдвэр эргэлзээтэй байгаатай холбоотой аж.

Харин төмрийн хүдрийн үнэ энэ сарын 1-ний өдөр Тянжины боомт дээр нэг тонн нь 50 ам.доллар байсан бол өчигдрийн байдлаар 63 ам.долларт хүрч өссөн байна. Тэр дундаа энэ сарын 7-ны өдөр бараг 20%-иар өсч 62 ам.долларт хүрсэн нь ганцхан өдрийн дотор хамгийн их дүнгээр өссөн үзүүлэлт юм. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятадын Засгийн газрын авч хэрэгжүүлэх хөтөлбөрийн дүнд тус улсын гангийн хэрэглээ өснө гэсэн төлөв харагдах болсон нь гангийн түүхий эд болох төмрийн хүдрийн үнэ өсөх нөхцөл болж буйг хэвлэлүүд онцолжээ. Хятадын Засгийн газар татварын таналтыг санхүүжүүлэх болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зориулж төсвийн алдагдлаа ихэсгэж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийн бэхжүүлсэн тухай “Capital Economics” тэмдэглэсэн байна. Төмрийн хүдрийн хувьд өнгөрсөн 2 дугаар сард 40 ам.доллараас 50 ам.долларт хүрч өссөн нь чамлахааргүй өсөлтөд тооцогдож байсан ч, олонхи шинжээч энэ өсөлт удаан үргэлжлэхгүй гэж харж байсан юм.

Мөн сард төмрийнх хүдрийн хамгийн том импортлогч Хятад улс 73.6 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.3%-иар нэмэгдсэн дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар өчигдөр мэдээлжээ.

Гэхдээ эрдсийн үнэ ийнхүү тодорхой хэмжээнд өссөн ч өнгөрсөн сард Хятадын экспорт 20.6%-иар буурч 821.8 тэрбум юань буюу 126.3 тэрбум доллар, импорт 8%-иар буурч 612.3 тэрбум юаньд хүрсэн байна. Түүнчлэн Хятадын аж үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлт өнгөрсөн сард мөн буурсан дүнтэй гарчээ.

 

Мэдээллийг түгээх

ХОЛБОО БАРИХ

Оффис

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян гүний гудамж-12, Гранд оффис центр 74 тоот
  • Утас: +976 11 318839, 325524, 310552
  • Факс: +976 11 320239

Агуулах

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар-13260, Баянзүрх дүүрэг 10-р хороо, Амгалан-1 ХД-43 тоот
  • Утас: +976 9969-8251
  • Имэйл: info@agitrade.mn